Хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатараас Эрээний чиглэлд аялах байсан галт тэрэг Монгол түмний уламжлалт баяр "Цагаан сар"-тай давхацсан тул аялахгүй болохыг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ.

Иймд зорчигчдыг аяллаа эртхэн төлөвлөж, боломжит тээврийн хэрэгслээ сонгон үйлчлүүлэхийг анхаарууллаа.