A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 123 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 123 | |
|
Иргэн О.Отгонтөгс Засгийн газрын зарим сайдын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тодруулбал ХХААХҮ-гийн сайд Х.Болорчулуун болон Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын талаар прокурорын байгууллагад гомдол гаргах болсон талаар хэвлэлийнхэнд хандсан юм.
Түүнийг олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягтаа бичсэн зүйлийнх нь төлөө хууль хяналтынхан сайд Х.Болорчулууны гомдлоор шалгаад эцэст нь хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл Засгийн газрын гишүүд нэгнээ хулгайчаар нь дуудаад байхад хуулийн байгууллагынхан шалгахгүй байгаад гайхаж байгаагаа иргэн О.Отгонтөгс онцлов.
Энэ талаар тэрбээр "Иргэнээ ганц үг хэлсний төлөө долоо хоногийн дотор яллагдагчаар татдаг юм билээ. Хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл энэ эрх мэдэлд хүрчихсэн, улс төрчдийг бас адил зарчмаар шалгах хэрэгтэй. Х.Болорчулуун сайдын гомдлоор эрүүгийн хэрэгт намайг яллагдагчаар татаж шалгаад дууссан. Буруугүй учраас олон нийтэд худал мэдээлэл тараагаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ч.Хүрэлбаатар сайдад 10 жилийн өмнө хагас коксожсон нүүрсний үйлдвэр барих даалгаврыг Монголын Засгийн газраас тогтоол гаргасан юм. Тэр үйлдвэрийн төслийг өөрийн ойрын хүмүүстэйгээ хамт хувааж идчихээд өнөөдөр Монголд хөрөнгө оруулах хэрэгтэй байна гээд Газрын тухай хууль санаачлаад явж буй.
Ч.Хүрэлбаатарын төрсөн ахынх нь найз гэгдэх "Аморе Интернешнл" ХХК-ийн захирал Ж.Баатарсүрэнгийн гэр бүл 20 гаруй компани эзэмшдэг. Зөвхөн нэг компани нь гэхэд 2016 оноос хойш 20 тэрбумын үнэ бүхий тендерт ялалт байгуулсан.
Мөн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн үеэр авсан мөнгөн хандивын баримт харахаар дээрх компанийн эзэмшигчид их хэмжээний хандив өгсөн байдаг. Энэ бол иргэдэд нээлттэй, ил тод байгаа баримт. Тиймээс сонгуулийн ажилд нь хандив өгчхөөд эргээд сайд болоход нь өрөө авч байна гэсэн хардлага төрж байна. Тиймээс улсын прокурорын газарт энэ талаар гомдол гаргана" гэж ярилаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|