• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр спортын холбоодын төлөөлөл “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг онцолсон юм. Иймээс цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн юм. Ийн эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс спортын мэргэжлийн холбоодыг эхний ээлжид ямар тэмцээн, хэзээ зохион байгуулах мэдээллээ гаргаж өгөхийг хүслээ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн “Хариуцлагын гэрээ”-г үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэж ойлгоод, аваад хаядаг байж болохгүй, мөрдөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аль болох л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.

Харин спорт холбоодын төлөөлөл Хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Цар тахалтай зөвхөн УОК, НОК тэмцэх биш, бид өөрсдөө ч мөн тэмцэх шаардлагатай. Ингэхдээ бид халдвартай хэрхэн хариуцлагатай тэмцэх вэ гэдэг жишгийг бий болгох хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Мөн маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS





Холбоотой санал болгох мэдээ