• Lead the way ...
         
11
2026
Apr
Daily poll
(Нийт санал: 293)
99.66%
0.34%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    215   |  
0

"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө:

-2009 онд улсын төсвийн хөрөнгөөр авсан 400 автобусны эргэн төлөлт олон асуудал дагуулсан. Тухайн автобуснуудаас авсан зарим аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс 2020-2023 оны хооронд оруулж ирсэн 402 автобус, энэ онд шинээр орж ирж буй 600 автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г гэрээ байгуулна.

Эргэн төлөлт нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зориулагддаг байх зохицуулалт хийж байна гэсэн юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ