• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсаны дурсгалын "Соёмбо" цогцолбор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо сүндэрлэлээ.  

1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, "Төрийн хүндэт харуул"-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, БХЯ-ны Сургалт эрхэлсэн анхны орлогч сайд, БНМАУ-ын БХЯ-ны сайд зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, олноо "Рапорт Ёндон" хэмээн хүндлэгдсэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсаны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний хөшөө, дурсгалын цогцолборын нээлтийг хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  БХЯ-ны сайдаар ажилласан,чөлөөнд байгаа дэслэгч генерал Л.Моломжамц,   Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ёндон генералын хүү Ё.Ганзориг, охин Ё.Наранцэцэг болон  аймгийн удирдлагууд холбогдох  албаны хүмүүс оролцов.

Энэхүү хөшөө, дурсгалын цогцолборыг бүтээн байгуулсанаар:  

Хурандаа генерал Ж.Ёндон агсаны алдар гавьяа, дайчин замнал, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах

Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийн түүхийг олон нийтэд сурталчлах

Ард иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдэж буй юм.  

Батлан хамгаалах салбар төдийгүй ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн түүхэн их хүмүүний хөшөө, дурсгалын цогцолборыг бүтээн байгуулах ажлыг санаачилсан, дэмжиж тусалсан, гар бие оролцсон үр хүүхэд,  Сүхбаатарчууд болон байгууллага, хамт олон хувь хүмүүст Батлан хамгаалахын Г.Сайханбаяр талархал илэрхийлж байлаа.

TAGS