A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 151 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 151 | |
|
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан 250 гаруй иргэнээс хамгийн бяцхан нь болох Кфир Бибас хүү 1 нас хүрлээ.
Хамасын цэргүүд түүнийг эцэг эх болон дөрвөн настай ахтай нь цуг барьцаалсан юм. Израилын иргэд Тэл Авивын төв талбайд хүүгийн төрсөн өдрийг өмнөөс нь тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тэд улбар шар өнгийн шаарыг хөөргөсөн нь хүүгийн улаан үсийг бэлгэдсэн гэв. Израил болон гадаадын олон иргэн Хамаст барьцаалагдсанаас хойш 103 өдөр өнгөрөөд байна.
Швейцарт болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог үг хэлсэн бөгөөд хажуудаа Кфир хүүгийн зургийг байршуулсан юм.
Хүүгийн хамаатнууд “Кфир Бибас бол Хамасын дайсан биш. Тэдэнд дүрэм журам гэдэг зүйл алга” хэмээн CNN-д ярьжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түр хугацаанд гал зогсоох гэрээний хүрээнд Хамасын барьцаанд буй 100 гаруй хүнийг сулласан. Нэн тэргүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийг суллана хэмээн мэдэгдсэн ч суллагдсан иргэдийн дунд Кфир болон гэр бүлийнхэн нь байгаагүй юм.
Хамасын талаас Кфир хүүг амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн ч Израилын тал баталгаажуулж чадаагүй тул тэдний амьд эсэх нь эргэлзээтэй байна хэмээн CNN-д тэмдэглэжээ.
Эх сурвалж: AP, CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|