A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 198 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 198 | |
|
Тайландын шүүх хаант засаглалыг шүүмжилсэн нэгэн эрд 50 жилийн хорих ял оноолоо.
Гучин настай Монгкол Тиракот гурван жилийн өмнө фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нийтлэлийнхээ төлөө анх 28 жилийн ял аваад байв.
Гэвч Пүрэв гарагт давж заалдах шатны шүүх түүний ял дээр 22 жил нэмжээ.
Түүнд юунаас болж ийм хатуу шийтгэл оногдуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Шүүгч фэйсбүүк дэх олон сэтгэгдлийг иш татсан бөгөөд Тайландын шүүх түүний бичсэн сэтгэгдэл бүрийн тоогоор хорих ялыг нэмсэн байж магадгүй аж.
2019 онд Важиралонгкорн хаан ширээндээ залрахад хаант засаглалыг шүүмжлэхийг хориглосон хуулийн хэрэгжилтийг түр зогсоож байжээ. Гэвч гурван жилийн өмнө хаант засаглалд өргөн хүрээтэй шинэчлэл хийхийг уриалсан оюутнуудын тэргүүлсэн жагсаал цуглаан дэгдсэнээс хойш дахин сэргэж, өргөн хэрэглэгдэж байна.
Хаант засаглалыг олон нийтээр хэлэлцүүлэхийг анх уриалсан идэвхтэн, хуульч Арнон Нампагийн хорих ялыг Лхагва гарагт дөрвөн жилээр нэмэгдүүлсэн байна.
Хаант засаглалыг шинэчлэх мөрийн хөтөлбөртэй өнгөрсөн оны парламентын сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авсан залуучуудын “Урагшлах хөдөлгөөн” намыг тараах эсэх асуудлыг Тайландын үндсэн хуулийн шүүх энэ сарын сүүлээр хэлэлцэх гэж байгаа аж. Хуучинсаг үзэлтнүүд тус намыг Тайландын улс төрийн дэг журмыг алдагдуулах аюултай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|