• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    70   |  
0

Бизнес, худалдааны хууль эрх зүйн асуудлаар дагнасан тусгай шүүхтэй болох нь Монголын шүүх тогтолцооны үр ашигтай байдлыг сайжруулах боломжтойг EBOWWN зөвлөв.

Монголд хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дунджаар 6.2 жил үргэлжилдэг, мөн өнөөг хүртэл нийт маргааны ердөө 10 хувь нь шийдвэрлэгдсэн байгааг Европын бизнесийн байгууллагуудын дэлхийн сүлжээ (EBOWWN) шинэ тайландаа онцолжээ. Иймд бизнес, худалдааны хууль эрх зүйн асуудлаар дагнасан тусгай шүүхтэй болох нь Монголын шүүх тогтолцооны үр ашигтай байдлыг сайжруулах боломжтойг зөвлөсөн байна.

Түүнчлэн ашигт малтмалын лицензийг үнэлэхэд Монголын татварын алба томоохон эрх мэдэлтэй оролцдог нь уул уурхайн салбарт арилгах ёстой сул тал гэж дүгнэжээ.

Европын 51 бизнесийн байгууллагаас бүрддэг EBOWWN Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн тайландаа дурдсанаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 6-8 хувь өсөх төлөвтэй байгаа аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ