• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    184   |  
0
  • FIFA Forward Development Programme" хөтөлбөрийн тайлан гарав
  • Тайланд дурдсанаар гишүүн холбоо бүр 2026 он хүртэл 8 сая ам.долларын санхүүжилт авна

Олон Улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-аас дэлхийн орнуудын хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих зорилгоор "FIFA Forward Development Programme" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгвэл тус хөтөлбөрийн ээлжит тайлан гарсан бөгөөд гишүүн холбооддоо өмнө байгаагүй өндөр санхүүжилт олгохоор ажиллаж буйгаа мэдээлжээ.

2016 онд эхэлсэн хөтөлбөрийн эхний хоёр үе шатын хүрээнд нийт 2.8 тэрбум ам.долларыг (9.5 их наяд төгрөг) FIFA-ын гишүүн 211 орны хөл бөмбөгийн холбоо болон тивийн холбоодод хуваарилсан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын 80% буюу 2.24 тэрбум ам.доллар нь 211 орны хөл бөмбөгийн холбооны шууд санхүүжилт болсон бөгөөд хөл бөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэн, талбай барих, засварлах, дотоодын тэмцээн уралдааныг санхүүжүүлэх, холбоодын удирдлагын урсгал зардлыг хангахад зарцуулжээ. Уг санхүүжилт зарим оронд үр ашгаа үзүүлсэн гэж FIFA-аас үздэг.

2016-2022 оны хооронд хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих урт хугацааны 1600 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээс гуравны нэг буюу 524 нь бүтээн байгуулалтын төсөл байв. Харин 208 нь шинэ тэмцээн уралдааныг санхүүжүүлж 300 мянган эрэгтэй, эмэгтэй тоглогчдод боломж олгосон гэж мэдээлэв.

Хөтөлбөрийн хүрээнд Азийн орнуудад нийт 495.5 сая ам.долларын (1.7 их наяд төгрөг) санхүүжилт өгч байсан бол Азийн хөл бөмбөгийн холбоонд 108 сая ам.долларыг олгожээ.

Монгол Улсын тухайд богино зун, урт өвлийн хатуу ширүүн уур амьсгал нь хөл бөмбөг хөгжих боломжийг хязгаарладаг. Иймд FIFA-ын санхүүжилтээр 2023 онд битүү дээвэртэй талбай буюу "Air Dome" байгуулсан юм. FIFA-аас мөн Төв аймагт байрлалтай Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн талбайг уг төслийн хүрээнд мөн байгуулжээ.

FIFA-ын санхүүжилт хэрхэн зарцуулагдаж байгааг жил бүрийн тайлан, аудитаар хянадаг бөгөөд санхүүжилт нэг дор бус шат шатны ажил хийх үед олгодог. Хэрэв асуудал гарвал санхүүжилтыг нэн даруй зогсоодог гэв.

Харин FIFA-ын хөгжлийн хөтөлбөрийн шинээр эхэлж буй гуравдугаар үе шат нь өмнө байгаагүй өндөр санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн нийт санхүүжилт "Forward 2.0" хөтөлбөрөөс 30%-аар их байх төлөвтэй байна. Гуравдугаар шат 2026 он хүртэл үргэлжлэх ба тус ондоо 5 тэрбум ам.долларыг хөл бөмбөгт зориулах зорилготой аж.

Хөтөлбөрийн 2023-2026 оны мөчлөгийн үеэр FIFA-ын гишүүн холбоо бүр ойролцоогоор 8 сая ам.доллар (27 тэрбум төгрөг) авах ба энэ нь 2016 оноос өмнө өгч байсан санхүүжилтээс 7 дахин өндөр аж.

TAGS