• Lead the way ...
         
07
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    241   |  
0

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг мөн хуралд танилцуулав.

Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.

Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн хэмжээгээр нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа юм гэж НИТХ-аас мэдээллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ