A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |
|
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр “Амьтад амьдрах эрхтэй” төслийн нээлтийн өдөрлөг зохион байгуулагдаж, Монгол улс гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа асуудал, харилцааг зохицуулах хуультай болох эхлэл тавигдлаа.
“Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ нь гэрийн тэжээвэр амьтан болон хүн хоорондын аюулгүй, эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэх, гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах чиглэлд 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Азтай Савар” ТББ-ын байгуулсан “Тэжээвэр Амьтны Эрхийн Төлөө Сан” ТББ нь 2020 оноос эхлэн Монгол улсын гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа, асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохой, муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн орчин бий болгох, гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн хуультай болохыг олон нийтэд уриалах төслийг хэрэгжүүлж байна.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг ба албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг ба энэхүү ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй, төсвийн мөнгийг хэрцгий үйл ажиллагаанд, үр дүнгүйгээр зарцуулж байгаа хэрэг болж байна.
Иймээс олон улсын жишиг стандартад нийцсэн гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцдог болох, хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
“Амьтад Амьдрах Эрхтэй” төслийн хүрээнд хуулийн ач холбогдол үр нөлөөг олон нийтэд сурталчлан таниулах ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ Монгол улс дахь тэжээвэр амьтдын нөхцөл байдлын суурь судалгааг анх удаа хийж, олон улсын туршлагад үндэслэн жишиг хуулийн төслийн загвар боловсруулаад байгаа юм. Энэ бүх ажлыг залуус сайн дураараа нэгдэн хийж байгаа бөгөөд, бодит ажил хэрэг болгохын тулд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах санал тавьсныг эрхэм гишүүн хүлээн авч өөрийн биеэр дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Б.Энхбаяр гишүүн ийнхүү албан ёсоор хуулийн төслийн санаачлагч болсноор уг төсөл бодит ажил хэрэг болж, Улсын Их Хуралд өргөн барих боломж нээгдэж байгаа маш том алхам боллоо.
Тэрээр төслийн танилцуулга өдөрлөгийн үеэр “Би хувьдаа амьтан тэжээдэггүй, амьтны эрхтэй холбоотой асуудлын талаар мэдлэг бага байсан. Харин “Азтай Савар”-ын залуусын хэрэгжүүлж буй энэ төсөл, судалгааны үр дүнтэй танилцаад энэ бол зөвхөн амьтад болон амьтан тэжээдэг хүмүүст хамаатай асуудал огт биш, нийгэм улс орны хэмжээнд тулгамдсан асуудал юм гэдгийг ойлголоо. Гэрийн тэжээвэр амьтны зохицуулалтгүй үржүүлэг, тоо толгойг хянах асуудал, жил бүр устгал хийнэ гэж хэдэн тэрбумаар нь төсөвлөж үргүй зардал гардаг, цаашлаад хөрс, усны бохирдол зэрэг нийгэмд тулгамдсан, шийдэх шаардлагатай асуудлууд их юм байна. Энэ асуудлыг барьж авч, сайн дураараа төсөл болгон хэрэгжүүлж буй залуус байгаад олзуурхаж байна, тийм ч учраас “Азтай Савар”-ын залуус төсөлдөө дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавихад нээлттэй хүлээж авсан. Цаашид өөрийн зүгээс дэмжин, бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана” гэлээ.
Хуулийн төслийг эцэслэн боловсруулахын тулд шат дараатай хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа ба ирэх 2022 оны 06 сард багтаан УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахын төлөө хууль санаачлагч болон төслийн багийнхан ажиллаж байна.
Өдөрлөгийн хүрээнд жил орчмын хугацаанд хэрэгжиж буй тус төслийг олон нийтэд албан ёсоор нээлттэй танилцуулснаас гадна “Бидний нүдээр тэд амьдрах эрхтэй” хүүхэд багачуудын гар зураг, мэргэжлийн гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, салбарын мэргэжилтнүүд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хувийн мал эмнэлэг, Монголын Нохой Судлалын Холбоо, Амьтан хамгааллын сайн дурын байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудлууд болон хэрхэн шийдэж болох талаар санал бодлоо хуваалцлаа.
Та бүхэн “Амьтад Амьдрах Төсөлтэй” танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах сувгуудаар холбогдоорой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|