A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 98 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 98 | |
|
Иргэн Ц.Г, Б.Г нар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тэд хоёул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй байна. Гэвч нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд тэднийг дээрх хуулийн хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Ташрамд мэдээлэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-, Б.Г- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог.
Эх сурвалж: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|