• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    83   |  
0

Хөдөлмөрийн гэрээгээ ажил эрхэлж буй гадаад иргэд 6.5 мянга болж, өмнөх улирлаас 47 хувиар буурчээ. Харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр 262 иргэн зуучлагдаж, өмнөх улирлаас 51.4 хувиар өслөө хэмээн ҮСХ-оос мэдээллээ.

Манай улсад 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.5 мянган хүнээр өсөж, өмнөх улирлаас 5.7 мянган хүнээр буурсан байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 5.5 мянга нь эрэгтэй, мянга нь эмэгтэй байна.Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 7 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 6.7 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 5.6 хувь нь Оросын Холбооны Улсын, 4.4хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 3.7 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 3.6 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 2.9 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 16.9хувьнь бусад улсын харьяат байна. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1100 хүн  , 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 56 хүн  байна.

Манай улсад 2023 оны 4 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн1598 (24.7%) нь уул уурхай, олборлолтын, 1115 (17.2%) нь боловсролын, 1009 (15.6%) нь барилгын,724 (11.2%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 511 (7.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 362 (5.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 304 (4.7%) нь   олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны,859 (13.3%) нь бусад салбарт ажиллаж байна. Өмнөх улиралтай харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо барилгын салбарт 2186 (68.4%) хүнээр ,  уул уурхай, олборлолтын салбарт 1533 (49.0%) хүнээр буурсан нь хамгийн их өөрчлөлттэй байна.Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийг ажиллаж буй байгууллагын хариуцлагын  хэлбэрээр  авч  үзэхэд 5.1 (78.3%)  мянга  нь  хязгаарлагдмал  хариуцлагатай компанид, 242 (3.7%) нь    төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, 206 (3.2%) нь төрийн бус байгууллагад, 24 (0.4%) нь төсөвт байгууллага, 24   (0.4%) нь хувьцаат компани, 910 (14.0%) нь бусад байгууллагад ажиллаж байна.

Эх сурвалж: ҮСХ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ