A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |
|
Монгол Улсын орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн ЗДТГ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн багш, ажилчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, БСУГ-ын дарга Л.Байгалмаа, МУГБ Ш.Чулуунбор, МУГБ Д.Сэнгэдорж, Ахмад багш С.Халтар болон холбогдох албаны хүмүүс гардуулав.
Аймгийн “Шилдэг багш”-аар Баруун-Урт сумын 1-р сургуулийн газарзүйн багш С.Эрдэнэтуяа, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн бага ангийн багш Ш.Өлзийсайхан, Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн багш О.Оюунцэцэг нар шалгарч аймгийн Засаг даргын захирамжаар батламж, 1 сая төгрөгөөр урамшуулжээ.
ЭЕШ-д 10 хичээлийн дунджаар улсын дунджаас 8,1 хувиар дээгүүр шалгагдсан Т.Мажигсүрэн захиралтай Баяндэлгэр сумын ЕБС-ийн хамт олныг нэг сая төгрөгөөр, 10 хичээлийн дунджаар улсын дунджаас 6.4 хувиар дээгүүр шалгагдсан С.Батчулуун захиралтай Баруун-Урт сумын ЕБ-ын 2-р сургуулийн хамт олон болон Д.Баттулга захиралтай Баруун-Урт сумын ЕБ-ын 4-р сургуулийн хамт олныг тус тус 800 мянган төгрөгөөр шагнав. н.Мөнхбат захиралтай Мөнххаан сумын ЕБС, Ц.Оюунжаргал захиралтай Баруун-Урт сумын 1-р сургуулийн хамт олныг тус бүр 500 мянган төгрөгөөр, ЭЕШ-д 10-аас дээш сурагчдыг амжилттай бэлтгэсэн 13 багшийг тус аймгийн Засаг даргын захирамжаар тус бүр 100 мянган төгрөгөөр шагнажээ. Түүх сөхвөл 1925 онд Хан Хэнтий уулын аймгийн 28 хошуунд бага сургууль байгуулагдсаны 5 нь тус аймгийн нутаг дэвсгэрт байжээ. Сүхбаатар аймгийн анхны сургууль нь Мөнххаан уулын хошуунд 2 гэртэй, 1 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө аймгийн хэмжээнд 16 сургуульд 13400 сурагч, 24 цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд суралцаж, нийт 1700 гаруй багш ажилтантай болж өргөжжээ.
Тус аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа шагнал гардуулах арга хэмжээний үеэр боловсролын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан МУГБ Ш.Чулуунбор “Гэгээрэлд хөтлөх гэрэлт зам” хэмээх Сүхбаатар аймгийн сургууль, боловсролын түүхэн замналын тухай ном бичиж буйг онцлов.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|