• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    71   |  
1

Цагаан зээрийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг
2. Дэлхий дээр 3 сая орчим цагаан зээр байдгаас 95-98 хувь нь Монголд бий.
3. Биологийн шинжлэх ухаанд Mongolian Gazelle хэмээн бүртгэгдсэн.
4. Цагаан зээр нь тал хээрийн бэлчээрт “менежер”-ийн үүрэг гүйцэтгэдэг.
5. Зээрийн сүрэг бэлчээрлэн явахдаа өвсний угт үүрлэсэн хорхой, шавьж, авгалдайг гишгэж устган тэдний тоо толгойг тэнцвэржүүлж, бэлчээрийг эрүүлжүүлдэг.

6. Ургамлын үрийг биедээ наалдуулан тарааж, газрыг хөлөөрөө гишгэн хонхойлгон үрийг суулгаж, салхинд хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг.
7. Өвөл, хаврын улиралд хагд өвс идэж, нарны гэрэл тусах боломжийг сайжруулан,  ургамал ургах таатай орчныг бий болгодог.
8. Зээрийн сүрэг нүүдэллэхдээ өвсний шүүдрийг газарт буулган, тал хээрийн эко системийг 50 мм хүртэл хур тунадсаар усалдаг.
9. Зөн совингоороо байгаль, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэж бусад амьтдад дамжуулдаг “цаг уурч” юм.
10. Мөн шаргачин нь бусдын, өөрийн хэмээн ялгахгүйгээр хаа тааралдсан янзагыг хөхүүлдэг аж.
11. Нүүдэллэхдээ ургамлын үндэс, ишийг хугалж гэмтээдэггүй.

АГНАХ БУС АМЬТДАА ХАЙРЛАЯ

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

TAGS