A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 93 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 93 | |
|
"Зууны мэдээ" мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд ахмадуудын төлөөлөл болон иргэн Г.Хажидмаа оролцон, Цагаан сараас өмнө "ЭТТ" ХК-ийн ногдол ашиг тараах ёстой гэв.
Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас "ЭТТ" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ үеэр тус компаниас хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн талаар хөндсөн юм. "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт 2023 онд "ЭТТ" 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигч тус бүрд 116 мянган төгрөг олгох боломжтой гэсэн юм. Харин өнөөдөр болсон хэвлэлийн хуралд оролцогчид 116 мянган төгрөгөөр хоёр кг ааруул авч хүрэхгүй гэсэн юм.
Мөн тэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр хувьцаа эзэмшигч бүрд 580 мянган төгрөг өгөхийг шаардав. Иргэн Г.Хажидмаа "Монгол Улсын иргэд баялагтаа эзэн байхыг шаардан, өнөөдрийн хэвлэлийн хуралд сэтгэл зүрхээрээ ирсэн ах эгч нартаа баярлалаа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг УИХ өөрчилсөн нь маш ноцтой. Тэр хүмүүс монгол цустай хүмүүс мөн үү? Монголчуудын дийлэнх нь ядуу байна. Нүцгэн үнэнийг илэрхийлэхээр бид өнөөдөр энд эсэргүүцлээ нүцгэлж илэрхийллээ. "ЭТТ" ХК-ийн 34 хувийг иргэд эзэмших тухай заалтыг хасжээ. Иймд бид Ерөнхийлөгчид хандана. Ерөнхийлөгч баялгийг ард түмэнд эзэмшүүлнэ гэж амлаж гарч ирсэн. Монгол цустай хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг урьж байна. Манай улсад улс төрийн олон нам бий. Гэтэл нэг нь ч бидэнтэй нэгдсэнгүй. Бид цаашид "ЭТТ"- алтан хувьцаагаа амь оруулахын төлөө тэмцэнэ, шаардана" гэв.
Иргэн Төмөр "34 хувийг эзэмшсэнээр нэг иргэнд 1290 хувьцаа ногдох ёстой. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Энэ хүмүүсийг нэмснээр иргэд тус компанийн 20-иод хувийн хувьцааг эзэмшинэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, урдаас нэг сая хятад хүн оруулж ирэх гэж байна" гэв.
Хэвлэлийн хуралд оролцсон эрэгтэйчүүд чээж нүцгэн сууцгаасан юм.
Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
Daily poll
|