• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    105   |  
0

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болов. Тус нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ажлынхаа ололт, амжилтыг дүгнэн, 2024 оны зорилго, зорилтоо тодорхойлжээ.

Мөн 2023 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан “Тэргүүний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгж”, “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга” нарт шагнал гардууллаа.

Хорих ангиудаас:

  • Тэргүүн байрт: Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги,
  • Хоёрдугаар байрт: 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги,
  • Гуравдугаар байрт: 433 дугаар хаалттай хорих анги;

“Хорих анги бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс” төрөлд:

  • Тэргүүн байрт: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги,
  • Хоёрдугаар байрт: Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 445 дугаар нээлттэй хорих анги,
  • Гуравдугаар байрт: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай  хорих анги;

“Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” төрөлд:

  • Тэргүүн байрт: Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
  • Хоёрдугаар байрт: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Гуравдугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар;

“Бусад салбар нэгж” төрөлд:

  • Баривчлах төв, “Газар ивээл” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

“Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүний хэлтэс”-ээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Банкны төлбөр барагдуулах газрын Сонгинохайрхан дүүргийн хэлтэс тус тус шалгарлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга”-аар хамт олноо удирдан зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн, алба хаагчдын хэвийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл тодорлоо.

Эх сурвалж: ШШГЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ