• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    97   |  
0

Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг өчигдөр хаав.

Өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нар Засгийн газраас 2023 оны хавар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж өгөхийг уриаллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хойшлуулах талаар олон мянган иргэний гарын үсэг бүхий хүсэлт, 156 албан бичиг Улсын Их Хуралд ирсэн, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага учраас иргэд эсэргүүцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна.

Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гээд эрхэм гишүүдийг үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг уриалав.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ