A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 120 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 120 | |
|
Их Британийн хаан III Чарльз эмчилгээ хийлгэхээр хэд хэдэн үйл ажиллагаагаа хойшлуулж буйг мэдэгдэв. Тус мэдэгдэл Уэльсийн гүнж Кэтрин хагалгаанд орсон гэдэг мэдээллийн дараахан гарсан.
Тодруулбал хааны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн мэдэгдлүүдийг хоёр цагийн зайтай зарласан нь олон хүнийг цочирдуулсан юм.
Учир нь тэдний эрүүл мэндийн талаарх мэдээллийг ихэвчлэн маш нарийн нууцалдаг бөгөөд зөвхөн тодорхой нөхцөлүүдэд л олон нийтэд зарладаг.
Чарльз хаан ирэх долоо хоногоос түрүү булчирхайн эмчилгээ хийлгэхээр болсон байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард 75 нас хүрсэн бөгөөд энэ насныханд түрүү булчирхайн үрэвсэл элбэг тохиолддог аж.
Түүнд ямар эмчилгээ хийхийг дэлгэрэнгүй мэдээлээгүй ч хэд хэдэн үйл ажиллагаагаа хойшлуулж байгаа гэсэн юм.
Харин Уэльсийн гүнж Кэтрин хэвлийн хөндийн хагалгаа хийлгэсэн бөгөөд хэдэн сарын турш ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Түүний өвчин хорт хавдартай холбоогүй гэдгийг онцолжээ.
Орон нутгийн цагаар өчигдрийн 14 цагт Уэльсийн гүнж Кэтриний хагалгаа амжилттай болж, Лондон дахь хувийн эмнэлэгт эмчлүүлж байгааг мэдээлжээ. Түүний биеийн байдал сайн байгаа ч хоёр долоо хоног орчмын хугацаанд олон нийтийн өмнө гарахгүй гэв.
Эх сурвалж: The Guardian
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|