• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    118   |  
0

Испани улс анх удаа парламентын гишүүнээрээ дауны синдромтой иргэнийг сонгосон байна. Өдгөө 45 настай Мар Гальсеран 18 настайгаасаа улс төрд оролцож эхэлжээ.

Тэрбээр сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа хөгжлийн бэрхшээлтэй хүнээр бус, энгийн хүний хувиар өөрийгөө харуулахыг хүссэн гэв.

Мөн сүүлийн үед хүмүүс дауны синдромтой иргэдийн нийгэмд үзүүлэх нөлөө асар их гэдгийг ойлгож эхэлж буйг онцолсон байна.

Испанийн улс төрчид Гальсеран парламентын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, "Саад бэрхшээлийг даван туулж буй нь улс төрд нэг сайн мэдээ” гэсэн юм.

Гальсераны амжилтын талаар Испанийн дауны синдромын холбооноос “Энэ бол урагшлах том алхам бөгөөд бодит оролцооны нэг жишээ юм” гэжээ.

Эх сурвалж: ВВС

TAGS