A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 107 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 107 | |
|
Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байгаа талаар хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг " Монгол Улсын иргэн, хүний их эмчийн хувьд би агаарын бохирдлын асуудлаар Засгийн газрыг ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж бодож байна. Дэлхийн хамгийн бохирдолтой хотуудыг Улаанбаатар тэргүүлдэг.
Сүүлийн таван жилийн турш хэрэглэж буй шахмал түлшний барьцалдуулагч ямар ч стандартгүй гэдгийг бид мэдсэн. Төр болон төрийн холбогдох байгууллагууд утаанаас гарч буй химийн найрлагуудыг огт судалж байгаагүй. Иргэд юугаар, ямар утаагаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна.
Угаарын хий, утааны найрлагыг мэдээлэх үүргээ Засгийн газар хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Улаанбаатарын агаарын бохирдлын үзүүлэлтийг agaar.mn-д долоо хоногийн дунджаар гаргадаг. Гэхдээ 24 цаг буюу хоногоор агаарын чанарын тоон мэдээллийг мэдмээр байна. Бид өдөр бүр ажилдаа яваад ирэхдээ угаарын архаг хордлогод өртөж байна. Архаг хордлогод өртсөнөөр бидний эд, эс, эрүүл мэнд, амьсгалын замын эрхтнүүд өвчилнө. Өнөөдөр Монгол Улсад архаг хордлогын стандарт байдаггүй. Иргэд "ковидоос болоод мартдаг болоод байна" гэж ярьж байна. Гэхдээ угаарын хордлогоос болж мартамхай болж байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ.
Сүүлийн үед угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн буруу болоод өнгөрч байна шүү дээ. Арван жилийн өмнө монголчууд уушгины хавдраар дэлхийд тавдугаар байрт ордог байсан бол өнөөдөр гуравдугаарт ордог болжээ. Утааны улиралд хүүхэд бүр 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаа ханиад хүрэхэд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөг зарцуулдаг. Эмнэлэгт хэвтвэл үүнээс их зардал гардаг. Нэг жилийн хугацаанд эцэг эхчүүдийн хүүхдийнхээ ханиаданд зарцуулсан 1-1.2 сая төгрөгийн нөхөж олгох ёстой хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
Монгол Улсын нийт хүүхдийн тоонд үржүүлэхээр 440 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ 44 их наядын нүүрсний хулгайн мөнгийг бодвол юу ч биш. Зөв бодлогоор, агаарын бохирдолгүй байсан бол энэ хэмжээний мөнгийг эцэг, эхчүүд зарцуулахгүй байсан" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|