• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    97   |  
0

Дахин нэг улс дипломат харилцаагаа тасалснаар Тайвань 12 улстай дипломат харилцаатай үлдлээ. Тодруулбал: 13 мянга гаруй иргэнтэй, Номхон далайн арлын орон болох Науругийн Засгийн газар БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохоор Тайваньтай харилцаагаа тасалсан байна.

Улмаар НҮБ зэрэг олон улсын хурал, чуулганд Тайванийн өмнөөс асуудалд хандах цөөн орнууд үлдэж байгаа юм.

Хамгийн сүүлд 2023 онд Хондурас, 2021 онд Никарагуа, 2019 онд Кирибати улс Тайваньтай харилцаагаа тасалж байжээ. Одоогоор Гватемал, Парагвай, Хаити, Эсватини, Белиз, Сент Люсиа, Сент-Кристофер ба Невис, Сент-Винсент ба Гренадин, Гренада, Маршаллын арлууд, Палау, Тувалу, Ватикан зэрэг 12 улс Тайваньтай дипломат харилцаатай үлдэж байна.

БНХАУ олон жилийн турш Тайванийн холбоотон орнуудыг өөртөө татаж, цэрэг, эдийн засаг болон дипломат аргаар Тайваньд дарамт үзүүлж ирсэн юм.

TAGS