A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |
|
“Намрын ногоон өдрүүд , Сүхбаатарт үйлдвэрлэв- 2021 “ үзэсгэлэн худалдаа энэ сарын 8,9-ний өдрүүдэд Баруун-Урт хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээ Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой хүрээнд болж байгаагаараа онцлог аж. Тус үзэсгэлэн худалдаанд 12 сумын 100 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож 30 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан байна.
Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээний үеэр "Малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг орон нутагтаа үйлчилгээ явуулахад төр засгийн зүгээс дэмжиж ажиллах төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа онцоллоо.
Үзэсгэлэн худалдааг нийт 11 төрөлд шалгаруулж шилдэгээр шалгарсан аж ахуй нэгж иргэдэд шагналыг аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Д.Шижирбаатар, ХХААГ-ын дарга Т.Ган-Очир, ХХҮГ-ын дарга Гэрэлбадрах нар оролцож шагналыг гардуулж өглөө.
Багийн нэгдсэн дүнгээр Түмэнцогт сумын оролцогчид шилдгээр шалгарч Гран при цомын эзэд болов. Орон нутгийн /брэнд/ шилдэг бүтээгдэхүүнээр Халзан сумын оролцогч М. Батжаргалын Таанын сорс шалгарсан байна. Арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг ойн медаль, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Тус үзэсгэлэн худалдаа 14 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдагдаж буй юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|