• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    110   |  
0

Унгар Улсын Будапешт хотноо болсон Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадмаас Монгол Улсын тамирчид алтан медаль хүртлээ.

Тодруулбал "Troupe Zola" багийн акробат үзүүлбэрийн баг түрүүлсэн байна. Мөн энэхүү наадмын хүрэл медалийг Монголын авьяаслаг уран нугараачид хүртжээ.

БНХАУ-ын дугуйт акробат баг алтан медаль болон шилдэг гранприг хүртсэн бол Итали, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг тус тус авчээ.

Дэлхийн чансааны энэхүү наадам Будапешт хотноо 1996 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж байгаа бөгөөд уран бүтээлчид энэ жилийн наадамд 50 гаруй үзүүлбэрийг толилуулжээ.

Наадмын бусад шилдгүүдийн талаарх мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Эх сурвалж: budapestcircusfestival.hu

TAGS