• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    88   |  
0

Онцгой байдлын алба хаагчид төөрсөн, сураггүй болсон иргэдийг олж, цасанд суусан автомашиныг татан гаргажээ. Тодруулбал:

Дундговь аймаг, Эрдэнэдалай суманд өчигдөр /01.16-ны/  17:00 цагийн орчим Эрдэнэдалай сумын төвөөс “Цагаан-Овоо” гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 50 настай эрэгтэй, 14 настай эмэгтэй хүүхэд хоёр сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн  нарыг эрэн хайх ажиллагааг 22:12 цагаас эхлэн зохион байгуулан сумын төвөөс зүүн урд зүгт 31 км зайд “Шавар толгой” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Мөн тус аймаг Эрдэнэдалай сум өчигдөр 16:10 цагт Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 40 настай эрэгтэй, эмэгтэй хоёр сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 22:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан тэднийг нарыг эрэн хайх ажиллагааг 23:25 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж урьд шөнө буюу 01:50 цагт сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Гучингийн хэц” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ажиллаж татан гаргажээ.

Түүнчлэн  Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхныг очиход 6 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ

TAGS