• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    115   |  
0

Нийтийн тээврээр зорчигчдын түгээмэл ашигладаг “UB Smart Bus” апликейшныг хэрэглээнээс хасахаар болсон, өөр шинэ апликейшн хөгжүүлж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.

Учир нь уг апликейшныг “Улаанбаатар смарт карт” компани бүтээж, хөгжүүлсэн. Тиймээс сервер нь БНСУ-д байрладаг. Улмаар нийслэлийн иргэдийн мэдээлэл гадаадын компанид төвлөрч байгаа нь эрсдэлтэй гэж үзэн нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн хүрээнд тус апликейшныг үе шаттайгаар хэрэглээнээс хасахаар шийджээ.

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос тодруулахад “Манайх Солонгосын хөрөнгө оруулалттай боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын хуулийн этгээд. Тиймээс Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажиллаж байгаа. Тус апликейшныг ашиглан зорчсон бүх иргэний мэдээлэл энд буюу Монголд байгаа гэж ойлгож болно. Мэдээллийг бид Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хуваалцаад явдаг. Апликейшныг хэрэглээнээс халах тухай албан ёсны мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна” гэлээ.

Оронд нь ашиглах илүү боловсронгуй апликейшныг  "Ай Си Ти" ХХК гэх дотоодын технологийн компани хөгжүүлж байгаа аж. Шинэ апликейшныг энэ сарын 20-ноос хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй олон нийтэд танилцуулахаар төлөвлөж буйг албаныхан мэдээллээ.

Тус шинэ апликейшнаас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг, хамгийн ойр автобусны буудлын байршлын мэдээллийг авах боломжтой байх аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ