A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 112 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 112 | |
|
Мягмар гарагт Иран улс Пакистан руу агаараас довтолсон бөгөөд үүний улмаас хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүн шархадсан болохыг Пакистаны тал мэдээлжээ.
Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэрт байрлалтай Жайш аль-Адл зэвсэгт бүлэглэлийн баазыг онилж, нисгэгчгүй онгоц болон пуужин харвасан гэв.
Иран улс даваа гарагт Ирак, Сири рүү мөн довтолсон бөгөөд ердөө хэдхэн хоногийн дотор Ираны дайрч буй гурав дахь улс Пакистан болж байгаа юм.
Пакистаны Гадаад хэргийн яамнаас үүний хариуд “Агаарын дайралт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байсан. Бид уг явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Терроризм бол нийтлэг аюул заналхийлэл бөгөөд нэг талт үйлдэл нь сайн хөршийн харилцаанд нийцэхгүй” хэмээн мэдэгдсэн.
Тегеранаас Жайш аль-Адл бүлэглэлийг өнгөрсөн сард Ираны хилийн ойролцоо болсон дайралттай холбон буруутгаж байгаа аж. Уг дайралтаар олон арван иран цагдаа амь үрэгджээ.
Тус бүлэглэл нь 2012 онд байгуулагдсан, суннит урсгалыг дэмждэг "хамгийн идэвхтэй бөгөөд нөлөө бүхий" бүлэглэл ба Пакистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг.
Эх сурвалж: Reuters
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|