• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    115   |  
5

Иран улсын шүүхээс Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Наргис Мохаммадигийн ялыг 15 сараар сунгаж буйгаа мэдэгджээ.

Тэрбээр хэдийн 12 жил шоронд хоригдоод буй бөгөөд түүнд нийт 31 жилийн хорих ял оноосон байдаг. Түүний хорих ялын хэмжээг сунгаад зогсохгүй, хоёр жил цөллөгт явуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн ялын хугацаа дуусмагц хоёр жилийн турш Мохаммадигийн гадаад улсад зорчих эрхийг хасаж, улс төр, нийгмийн бүлэгт гишүүнээр элсэх, гар утастай байхыг хориглох гэнэ. 

Өдгөө 51 настай Мохаммади хэдэн арван жилийн турш хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөн. Иран улсад эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлж буй дэглэмийн эсрэг тэмцсэнийх нь төлөө өнгөрсөн онд Нобелийн энх тайвны шагналыг хүртээсэн юм.

Өөрөө шоронд хоригдож буй тул түүний нэг сая ам.доллар бүхий шагналыг хүүхдүүд нь гардан авсан. Тэрбээр шоронгоос илгээсэн захидалдаа “Ираны ард түмэн тууштай байж аливаа хэлмэгдүүлэлт, дарангуйллыг заавал даван туулах болно" хэмээн бичиж байв. 

Эх сурвалж: ВВС

TAGS