• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    99   |  
0

Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс өмнө Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгохоор Айова мужийн иргэд өнөөдөр сонгуулиа өгөв. 

Иргэд саналаа өгч эхлэхээс ч өмнө сонгогдох өндөр магадлалтай нэр дэвшигч нь Дональд Трамп хэмээн таамаглаж байсан. 

Айова мужийн ихэнх сонгогч 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг зүй ёсоор ялалт байгуулсан гэдэгт итгэхгүй байгаагаа хэлжээ.

Сонгуулийн өмнөхөн тус мужийн иргэдтэй ярилцахад дийлэнх нь Дональд Трампын "Америкийг дахин агуу болгох" хөдөлгөөн мужид нь эерэг нөлөөтэй байгааг хэлсэн байна. 

Түүнчлэн мужийн 10 хүн тутмын зургаа нь "Трамп гэмт хэрэг хийсэн ч Ерөнхийлөгч болоход тохиромжтой хүн" гэжээ. 

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Бүгд найрамдах намаас

  • Дональд Трамп
  • Никки Хэйли
  • Рон Десантис 
  • Вивек Рамасвами
  • Аса Хатчинсон 

Харин Ардчилсан намаас

  • Жо Байден
  • Марианна Уильямсон
  • Дин Филлипс нар өрсөлдөж буй бөгөөд бие даан нэр дэвшиж буй гурван хүн байна.

Эх сурвалж: ВВС

TAGS