• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    129   |  
0
Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан болж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм.
 
Тус уралдааны мотоциклын төрөлд  Монголын тамирчин Ч.Ганзориг өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт хурдалж байна. Тэрбээр өнөөдөр ес дэх этапт 417 км замыг туулна.
 
Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болж байна. Монголын тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон Дакарт гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байв.
TAGS