• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    108   |  
0
Ханбогд суманд тээврийн хэрэгслийн жолооч осолд орж биеийн байдал хүнд байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авч ирэхээр болсоныг Шадар Сайд С.Амарсайхан мэдэгдлээ. 
 
Осолд орсон тээврийн жолоочийн ар гэртэй нь холбогдож маргааш өглөө 08:30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсоныг мэдэгдсэн байна. Хоёр талын нислэгийн хугацаа долоон цаг гаруй үргэлжлэх гэнэ. 
 
Шадар Сайд С.Амарсайхан: "Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан" гэв. 
 
Тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгчээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ