• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

“Ардчилал & Сэтгүүл зүй” түүхийн галерейн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Энэхүү галарейг Хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойн баярын цуврал арга хэмжээний эхлэл болгож нээж байгаагаа Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах онцоллоо. МХХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МХХ-ийн анхны гүйцэтгэх захирал Ц.Энхбат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар нээлтийн арга хэмжээний үеэр товч үг хэллээ. Тэд Хэвлэлийн хүрээлэн бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөртэй байгууллага гэдгийг онцлоод чөлөөт хэвлэлийн түүхэнд анхдагч болсон олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн гэдгийг хэллээ. Хэвлэлийн Хүрээлэн нь чөлөөт хэвлэл ид бүрэлдэж эхлэх үед үүсэн бий болж Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлснээр ирснийг галарейн нээлтэд ирсэн зочид онцолж байв. Чөлөөт хэвлэлийн түүхэн галарейг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад үзэх нь хүн бүрд чөлөөтэй юм байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ