• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    120   |  
0
Исландын Гриндавикийн ойролцоо өчигдөр буюу ням гарагт галт уул дэлбэрч, хот руу лааваа урсаж, байшин, барилгууд олноор шатсан бөгөөд хотын нийт хүн ам болох 4000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон галт уул дэлбэрсний дараа хамгаалалтын далан байгууламжуудыг байгуулсан ч халуун урсаж байгаа гал заримыг нь эвдэж, сүйтгэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Гудни Йоханнессон “Орон гэрээ алдсан иргэдэд хандан аюулт үзэгдлийг хамтдаа даван туулахыг” уриалсан байна.
Мөн Ерөнхий сайд Катрин Якобсдоттир “Амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд агаарын тээврийн нислэгт өөрчлөлт ороогүй. Одоогийн байдлаар хохирлын үргэлжлэх хугацаа, хэмжээг тооцоолохгүй боломжгүй байгаа” гэдгийг мэдээллээ.
Исландын Цаг уурын албанаас (IMO) галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй иргэдийн хувьд нэлээд хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.
TAGS