• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    80   |  
0
Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн жилийнхээс өвөлжилт харьцангуй өнтэй болж байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байна. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор нь хангаж байгаа тул малчид өөрсдийн түвшинд хивэг, тэжээл бэлтгэж байгаа аж.
Мөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 13.4 мянга, хүнсний хэрэгцээнд 56,8 тонн мах нөөцөлсөн бол экспортод гаргахаар 100 тонн мах бэлтгэсэн бол малчид өөрсдийн хэмжээнд 40 мянган тонн махыг бэлтгэн зах зээлд нийлүүлээд байна.
Тус аймагт Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор улсын нөөцөөс хивэг 100 тонн, цеолит 3.84 тонн, рапс 6.64, хорголжин тэжээл 130 тонн тус тус олгохоор шийдвэрлэсэн. Орон нутгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор зам, даваа гаргах, малчдад өвс, тэжээл татахад зориулж 30 тонн шатахуун нэмэлтээр олгохоор боллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан малчдад тулгамдаж байгаа гол асуудал нь хүн хүчний хомсдол байдаг учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгаа талаар Төв аймгийн зарим сумд ажиллах үеэрээ таницууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
TAGS





Холбоотой санал болгох мэдээ