• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    91   |  
0

2024 онд зам, тээврийн салбарт нийт 2.4 их наядын бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөж байна. Тэр дундаа авто замын салбарт сүүлийн 10 жилийн хугацаанд байгаагүй томоохон ажлуудыг хийнэ хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

2024 оны зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын зардалд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын Засгийн газар 21 аймаг, 100 орчим сумыг хатуу хучилттай замаар холбосон.

Цаашид сумдыг холбох, боомтод чиглэсэн авто зам, аймаг хоорондыг авто замыг барихаар төлөвлөж байна. Ялангуяа аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил дээр нэлээд хөрөнгө тусгасан аж.

Тухайлбал, Ховдыг Увстай, Говь-Алтайг Завхантай, Мандалговийг Чойртой холбох томоохон төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна эвдэрсэн автозамын их засварт анхаарал хандуулж, засвар арчлалтын ажлыг хийхээр төлөвлөөд буйг салбарын сайд танилцуулав.

Энэ жил 650 орчим километр замыг шинэчилж их засвар хийнэ. Энэ нь Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэнд тавигдаагүй төсөв. Энэ жилээс Дорнодын тамын тавь, Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн эвдэрсэн олон замыг засна гэдгийг хэллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ