A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 180 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 180 | |
|
Японы All Nippon Airways (ANA) компанийн орон нутгийн нислэгийн үеэр нисгэгчийн бүхээгийн цонх цуурсан тул буцаж газардсан байна.
Тодруулбал бүхээгийн дөрвөн давхар цонхны гадна давхаргад цууралт үүссэн. Онгоцонд байсан хүмүүс бэртэж гэмтээгүй гэв. Тус онгоц Хоккайдогийн Саппоро хотоос Японы гол арал болох Хонсюгийн Тояама руу нислэг үйлдэж байжээ.
Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр цонхны цууралт нислэгийн удирдлагад нөлөөлөөгүй бөгөөд ямар шалтгаанаар цуурсан нь тодорхойгүй байна.
Мөн аюулгүй байдлын үүднээс цууралт үүссэн давхаргыг бус цонхыг тэр чигт нь солино хэмээн мэдээлэв.
Онгоцонд 59 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан ба буцаж газардсаны дараа тэднийг өөр нислэгээр зорчуулжээ.
Гэхдээ тус онгоц нь Boeing 737 Max 9 загвараас өөр онгоц аж. Сүүлийн үед энэ загварын онгоцнууд аюулгүй байдлын асуудалтай тулгараад байгаа юм.
Тодруулбал энэ сарын 6-нд АНУ-ын Alaska Airlines компанийн 737 Мах 9 онгоцны ослын хаалга агаарт салж унасан. Үүний дараа United Airlines компанийн онгоцнуудад хяналт шалгалт хийхэд хэд хэдэн онгоц асуудалтай байсныг илрүүлсэн.
Эх сурвалж: ВВС
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|