Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аваргын эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга, Азийн алт, хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан байна.
П.Орхон “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Б.Хишигсүрэнтэй таарсан ч өрсөлдөгч нь барилдалгүйгээр шууд ялалтыг өгсөн. Харин С.Цэрэнчимэд “В” хэсгийг толгойлон, хагас шигшээд Б.Хуланг 4:2-оор ялсан. Энэ жинд хүрэл медалийн төлөө Б.Хишигсүрэн, Б.Хулан нар барилдана.