• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    102   |  
0
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жин 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Ганьт” клубийн бөх, аймгийн начин Б.Одгэрэлийг 7:0-ээр хожив. Ингэснээр түүний хувьд сүүлийн гурван жил дараалан Улсын аварга болж байна. Түүний бэлтгэл сайн, босоо байгааг илэрхийлсэн нэг үзүүлэлт нь М.Лхагвагэрэл энэ жилийн улсын аваргад таван барилдаан хийхдээ 45 оноо авч, хоёрхон оноо алдсан байна. 
 
Энэ жингийн хоёр хүрэл медалийг тивийн аваргын гурван медальт, Азийн наадмын хүрэл медалийн эзэн О.Үйтүмэн, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар хүртлээ.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ