• Lead the way ...
         
05
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    181   |  
0
Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж,  улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
 
Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарсан. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр заан Б.Бат-Өлзий зааны ард гарсан ч хэтэрхий яарч мэх хийгээд дээрээ алдчихсан барилдаан хамгийн үзүүштэй нь байлаа.  Наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдэв. “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм.
 
.
TAGS