• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
 
Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж байгаа. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг нийлүүлэх аж. 
 
Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж байгаа гэнэ. Төслийн багийн зүгээс  төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн байна. 
TAGS