Монголын Боксын Үндэсний шигшээ баг өнөөдөр буюу Унгар улсыг зорилоо. Тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлд манай шигшээ баг хамрагдах бөгөөд Унгар улсад болох Олон улсын тэмцээнд мөн оролцох юм. Цаашлаад Болгар улсад болох Олон улсын хамтарсан бэлтгэл, "Странджа-2024" Олон улсын тэмцээнд оролцоод хүлгийн жолоогоо ХБНГУ улс руу залж ХБНГУ шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Уг бэлтгэл тэмцээнүүдийн дараа Итали улсад болох Олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Уг тэмцээн хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 12-ны хооронд болох юм.