• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0
Багануур дүүргийн 3-р хороо Төмөр замын гармын хажууд өнөөдөр өглөө автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор байгаа гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход дөрвөн настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар автомашинтайгаа цасанд суусан байсныг гарган аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. 
 
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн иргэн осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.
TAGS