Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг албан ёсоор зарлалаа. Монгол Улсаа төлөөлөн зуны Олимпод оролцох тамирчин Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нарын эрх албан ёсоор баталгаажсан байна.
Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ ДАШТ-ий таван алт, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байгаа юм. Тамирчдадаа баяр хүргэе.