Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзориг түрүүлж аварга боллоо.
Тэрээр аваргын төлөө “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга Э.Тэмүүлэнтэй хүч үзсэн юм. Хүрэл медалийг Спортын Төв сургуулийн тамирчин Ш.Дэлэг, “Дархан Хасу”-гийн Э.Төгсжаргал нар зүүсэн юм. 23 хүртэлх насны УАШТ-ий мөнгөн медальт Ш.Дэлэгийн хувьд, гурван жил дараалан УАШТ-ээс хүрэл медаль хүртэж буй нь энэ. Залуучуудын УАШТ-д гурван жил дараалан түрүүлэхдээ гурван өөр жинд аваргалсан Э.Төгсжаргал энэ удаад Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.