Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ Улсын аварга боллоо. Тэрээр аваргын төлөө “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазартай өрсөлдсөн.
Б.Мөнх-Эрдэнэ нэг минут дутуу байхад өрсөлдөгчөө даралтад оруулсан ч, З.Занабазар хүнд нөхцлөөс амархан гарсан. Гэвч Б.Мөнх-Эрдэнэ нягт барилдаж 7:3-аар ялснаар 23 хүртэлх насны УАШТ-д түрүүлсэн амжилтаа Насанд хүрэгчдийн УАШТ-д мөн давтлаа.
Азийн наадмын хүрэл медальт Н.Насанбуян, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди нар энэ жинд хүрэл медаль хүртсэн юм.