• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    120   |  
0

“Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг 10 дугаар сарын 28-нд буюу өчигдөр Калифорнийн Менло паркт дахь төв оффист болсон “Facebook Connect” жил тутмын бага хурлын үеэр компанидаа ребрэнд хийж Facebook нэрийг  МЕТА болгож сольсноо албан ёсоор мэдэгдлээ.

Meta нэр нь тус компанийн үйл ажиллагааны цаашдын цар хүрээ болох/цахим сүлжээгээр хязгаарлагдахгүй VR /баяжуулсан бодит байдлыг илүү сайн тодорхойлно гэдгийг мэдэгдлийн үеэр дурдсан юм.

“МЕТА”  нь “Metaverse” гэдэг үгийн товчлол бөгөөд гурван хэмжээст орчинд хэд хэдэн хүн харилцаж чадах дижитал ертөнцийг бичихэд хэрэглэгддэг нэр томьёо юм.

Meta нь грек хэлний чанагч, алс гэсэн утгатай үг аж.

Тодруулбал энэхүү өөрчлөлт нь тус компанийн охин компаниуд болох Facebook, Instagram болон Wharsapp-д нөлөөлөхгүй буюу толгой компанийн нэр л өөрчлөгдөж буй аж.

Марк Зукерберг “Брэндийн одоогийн нэр нь бид бүхний хийж буй зүйлийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа тул брэндийн шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор тулгарсан. Учир нь бид бүхний бүтээж буй “Metaverse” бол хүмүүс видео тоглоом тоглож, ажиллаж, бас харилцах виртуал ертөнц ” гэдгийг онцолж байлаа. Бид бизнесийн цар хүрээгээ 2 ялгаатай сегмент рүү чиглүүлж байна. Нэг нь гэр бүлд зориулсан апп бол нөгөө нь ирээдүйд зориулан бидний хөгжүүлж платформ юм гэлээ.

Тэдний зорилго бол виртуал ертөнцийг хүн болгонд хүртээмжтэй болгох, хаана буйгаас үл хамааран мэдрүүлэх буюу ажил дээр, аливаа урлагийн үзүүлбэр, тоглолт зэргийг үзэх, гэр бүл найзуудтайгаа харилцах боломжийг бий болгож буй.

Тэрээр арван хоёрдугаар сарын 1-нээс эхлэн MVRS-ийн хувьцаагаа арилжиж эхлэх юм байна.

Эх сурвалж: BBC

 
TAGS
#Media