• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    119   |  
0

Тайландын Бангкок хотноо One Championship холбооны 2024 оны эхний эвентийн тулаанд Монгол Улсын  тулаанч З.Шинэчагтага болон Б.Энх-Оргил нар оролцож байгаа. Тус эвент маргааш орон нутгийн цагаар 09:00 цагт эхлэх юм.  

З.Шинэчагтагын хувьд ONE Championship холбоонд долоон удаагийн тулаан хийж 5-2 амжилттай яваа. Түүний өрсөлдөгч нь БНСУ-ын Квон Вон Ил. Түүний хувьд 12 тулаан хийж 8-4 амжилттай байгаа. Квон таеквондогийн хар бүстэй, Бразилын жиу-жицүгийн ур чадвартай нэгэн аж. 

Харин тулаанч Б.Энх-Оргилын хувьд өөрийн жингийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй 27 настай ОХУ-ын Артем Белахтай тулалдах юм байна. Манай тулаанч ONE Championship холбоонд гурван удаа тулалдаж 3-0 амжилтыг үзүүлээд байгаа.  Түүний өрсөлдөгч ONE Championship холбоонд хоёр тулаанд орохдоо нэг ялж, нэг ялагджээ. Артемын хувьд Шинэчагтагатай тулалдах Квон Вон Ил-д өнгөрөгч зургаан сард болсон эвентэд ялагдсанаас хойш тулалдаагүй байгаа юм.  

TAGS