• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    145   |  
0
2024 оны өвөл Монгол улсад урьд өмнө байгаагүй идэвхтэй, хүртээмжтэйгээр өвлийн аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулагдах гэж байна. 2024 оны 3-р сарыг дуустал үргэлжлэх хэд хэдэн арга хэмжээнүүд нь уламжлалт спорт, соёл, экологийн менежментийн өвөрмөц хослолууд байх болно. Зарим онцлох арга хэмжээнүүдийг танилцуулъя.
 
“Winterland Ice Festival 2024”: Хөдөөгийн хөгжлийг сэргээх болон Өвлийн аялал жуулчлал
Монголын анхны сүрлэн боодлоор боссон 8,000 мкв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах “Winterland Ice Festival 2024” нь 1-р сарын 12-14-ний өдрүүдэд Архангай аймагт болох юм. Фестиваль нь хөдөөгийн хөгжил, малчдын амжиргаа, өвлийн аялал жуулчлалыг хослуулах зорилготой бөгөөд арга хэмжээний хүрээнд мөсний харваа, кёрлинг, мөсөн шагайн харваа, Монгол банхар нохойн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдана.
“100 мянган хонь” ба Мөсний загасчлалын ДАШТ
“Winterland Ice Festival 2024”-тэй зэрэгцээд “1 жуулчинд-1 хонь” 100 мянган жуулчдад 100 мянган хонь төслийг эхлүүлэх бөгөөд Энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйг түшиглэсэн, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, малчин ахуй соёлыг дэлхийд сурталчилах, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг нэн чухал зорилтуудыг агуулж буй юм.
 
Түүнчлэн Архангай аймагт орших Өгий нууран дээр Мөсний Загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ зохион байгуулагдах гэж байгаа нь Монгол улсын өвлийн аялал жуулчлалын цар хүрээг өргөжүүлж байна.
 
“Мөнгөлөг Шагшуурга” Мөсний баяр: Байгаль, Соёлын өвийг хамгаалах нь
2023 онд 20,000 гаруй жуулчдыг татсан “Мөнгөлөг Шагшуурга” мөсний баяр нь 2024 оны 1-р сарын 20, 21-ний өдрүүдэд Хар-Ус нуур дээр байгалиа хамгаалах, соёлын өвийг сурталчлах эрхэм зорилгоо үргэлжлүүлэх бөгөөд энэ үеэр Үндэстний хувцасны загварын наадам, Мөсний шагайн харваа, Панжига тэмцээн, Нар Сүмбэ оюуны тоглоом, Морин уралдаан зэрэг тэмцээнүүд зохиогдох юм.
 
“Түмэн Тэмээний Баяр - 2024”
Говийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг болох "Түмэн тэмээний баяр"-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулна. “Түмэн Тэмээний Баяр” нь говь нутгийнхны тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчдэд малаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөх хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. Эдгээр өдрүүдэд тэмээн поло, тэмээн уралдаан, шилмэл тэмээний дуудлага худалдаа, тэмээн парад зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
 
“Хөх Сувд - 2024” Мөсний баяр
2000 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Хөх Сувд мөсний баяр нь уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 3-р сарын 2,3-ны өдрүүдэд болно. Хөх Сувд мөсний баярын хүрээнд мөсөн шагай, тэшүүр, нохой чарга, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, үндэсний хувцас загварын үзүүлбэр, бөөгийн тахилга, зан үйл зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Хөх сувд мөсний баяр нь өвлийн аялал жуулчлал, соёл урлагийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар байна.
 
Эх сурвалж: Монголын аялал жуучлалын холбоо
TAGS





Холбоотой санал болгох мэдээ