УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар НҮБ-ын байнгын төлөөлөгч болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ.
- Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг 68.2 хувь
- Монгол Улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар С.Сүхболд томилох асуудлыг 67.4 хувь
- Монгол Улсаас Бүгд найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Д.Байгальмааг 68.2 хувь
- Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Ц.Мөнх-Өлзийг 70.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэх аж.