• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    102   |  
1
Индонези улсын нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа.
 
Тэмцээний урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа амжилттай оролцож “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэрээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь тамирчин, Монголын буудлага спортын гурав дахь тамирчин болж байна. Одоогийн байдлаар буудлагын спортын төрөлд О.Есүгэн,  Э.Даваахүү нар олимпын эрхээ аваад байгаа юм. 
TAGS